Мэдэгдэл

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ нь Хан-Уул дүүргийн 10-р хороонд “Буянт-Ухаа 2-2” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “НЬЮ-ГЛОБАЛ ВЕЙЗ” ХХК-тай “Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээ хэрэгжиж, цаашид хэвийн үргэлжлэх урьдач нөхцөлүүд биелэгдээгүй, “НЬЮ ГЛОБАЛ ВЕЙЗ ” ХХК-иас санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэж чадаагүй үндэслэлээр гэрээг 2016 оны 06 дугаар сарын 27-ний өдөр албан ёсны мэдэгдэл өгч, захиалагчийн санаачлагаар цуцалсан болохыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ