Өнөөдөр Барилга, Нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн-2018 төрийн ордны их танхимд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТОСК, БХТөв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд, “Монгол барилгын үндэсний ассосиаци” төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд зэрэг 650 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
Мөн Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй “Төрөөс баримталж буй иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт илтгэл тавилаа