Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд барьж буй “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц авах хүсэлтэй иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ТҮЦ машинаар явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 8653 иргэн бүртгүүлээд байгаа аж. Эдгээрийн 3794 нь төрийн албан хаагчид ажээ. Төрийн албан хаагчдын хувьд 33, 49.7,51.7 ам метр талбай бүхий орон сууцанд орохоор илүүтэй бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар 2277 ахмад настан, 1660 залуу гэр бүл, 922 хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгэлд хамрагджээ. “Буянт-Ухаа-1” хорооллын хувьд хамгийн эрэлт ихтэй байранд 51.7 ам метртэй байр ажээ. Эл байранд орох хүсэлтээ 2426 иргэн иэлрхийлсэн бол 66.88 ам метр талбай бүхий байрыг 1758 иргэн сонгосон байна. Эндээс харахад хүмүүс нэгэнт боломж олдсоных гэж бодон 2-3 өрөө байрыг сонгож байгаа нь ажиглагдаж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд тус хороололд байр авах хүсэлтэй иргэд олон байгаа ч болзолд хамрагдах нь харьцангуй цөөн юм гэсэн гомдол зонхилж байлаа. Болзол хангаж буй иргэдийн хувьд бүртгэлд хамрагдах хугацаа өнөөдрийн 18.00 цагаар өндөрлөнө.
Буянт-Ухаа хорооллын бүртгэл өнөөдөр дуусна
- Post author:admin
- Post published:2014-03-24
- Post category:Uncategorized
- Post comments:0 Comments