You are currently viewing “ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ТОСК” ТӨХХК-ийн Эцэг, эхийн зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг, Хүүхдийн хөгжил, хамгаалал бодлогын судалгаа, шинжилгээ хариуцсан ажилтан Ц.Отгонхорлоо  нар “Хүмүүжлийн эерэг арга” сэдвээр удирдан явууллаа.

Хүмүүжлийн эерэг аргыг ашиглан хүүхдээ хүмүүжүүлэх, хүмүүжлийн эсрэг аргыг бус эерэг аргыг ашиглах нь ямар үр дүнд хүргэх, эцэг эхчүүдийн бие, дуу хоолой, сэтгэл санаа нь ямар байгаагаас шалтгаалан ирэх хариу үйлдлүүд ямар байх талаар төсөөлүүлэх, хүүхдүүд хэдэн насандаа ямар ааш араншин гаргадаг болох, гэр бүлийн зөрчлийн шалтгаан юу болох зэрэг мэдлэгийг  сургалтаар олголоо.