Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат Барилга, хот байгуулалтын яаманд хүрэлцэн ирж Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгзжавын Мөнхбаатарыг томилох тухай Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийг танилцууллаа.