“Буянт-Ухаа1” хороолол нь гаднаа 300 автомашины ил зогсоолтой бол орон сууцны В1 давхартаа нийт 484 автомашин, мотоциклийн дулаан гражтай юм. Гаднах ил зогсоол хүрэлцэхгүй болон өвлийн улирал ирж байгаатай холбогдуулан дулаан гражийг оршин суугчдад төлбөрийн таатай нөхцөлөөр худалдахаар боллоо.
Иргэд дулаан гражийн үндсэн үнэ болох 15 сая, 20 сая төгрөгийн 30-50 хувийг төлж, үлдсэн төлбөрөө ямарч хүүгүйгээр графикийн дагуу төлөх юм. Тодруулбал 15 саяын үнэтэй дулаан гражийн 30 хувь болох 4 сая 500 мянган төгрөгийг банкинд байршуулж, гражаа сонгоно. Улмаар ТОСК-тай гэрээ байгуулан үлдсэн 10 сая 500 мянган төгрөгийг 2015 оны 6-р сарын 1-ний дотор графикийн дагуу төлж барагдуулах юм. Хэрвээ хамтарсан гэрээг зөрчиж, төлбөр мөнгөө цаг тухай бүр нь төлөхгүй бол хоногийн алдангийг 12 мянган төгрөгөөр тооцож бодох юм. Одоогийн байдлаар 30 орчим оршин суугч 100 хувийн төлөлттэйгээр дулаан граж худалдаад байна.