1907 лавлах утас ашиглалтанд орлоо

Орон сууцны санхүүжилтийн корпорцийн лавлах 1907 утас ашиглалтанд орлоо. Энэхүү лавлах утаснаас та бүхэн “40 000 орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилт явцын талаар, түүнд хэрхэн хамрагдах, Улаанбаатар хотод баригдах орон сууцны байршил, хөдөө орон нутагт баригдаж буй орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл, мөн орон сууцны урт хугацаат зээлд хэрхэн хамрагдах, орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааны талаарх зэрэг мэдээллийг авч болно.