You are currently viewing НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Монгол Улсын Их хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого” -ын 3.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын салбарт ногоон шийдэл дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ногоон барилгын үнэлгээний системийг нэвтрүүлж гэрчилгээжүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн ногоон барилгын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.
Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо ахлан ажиллана. Үндэсний ногоон барилгын зөвлөл байгуулагдсанаар ногоон барилгын үнэлгээний системийг хөгжүүлэх, барилгын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгыг үнэлэх, гэрчилгээжүүлэх асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх боломжтой юм.