“40 000 орон сууц хөтөлбөр” үзэсгэлэн болно.

   Засгийн газрын “40 000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпораци Капитал банк хамтран 2008 оны 04 сарын 23, 24 ны өдрүүдэд Капитал банкны төв байранд 40 000 орон сууц хөтөлбөрийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

   Энэхүү үзэсгэлэнгээр иргэдэд мэдээлэл өгөх, иргэдийн орон сууцны зээлийн өргөдөл авах, банк санхүүгийн зөвлөгөө өгөх, 40 000 орон сууц хөтөлбөрт хамрагдаж 10 жилийн хугацаатай орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хэрхэн хамрагдах, хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны байршил, барилгын ажлын явцын талаарх мэдээллийг авах боломжтой юм.

   Үзэсгэлэн 2008 оны 04 сарын 23, 24 ны өдрүүдэд Капитал банкны төв байранд болох бөгөөд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Leave a Reply