Япон улсын Химежи хотод зохион байгуулагдсан Зүүн бүсийн нутагшил суурьшил, төлөвлөлтийн байгууллагын 21 дүгээр их хурлаас тус байгууллагын Удирдах зөвлөлийн 42 дахь удаагийн хурлыг 2009 оны 09 дүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтсон юм.
“Өртөг багатай орон сууц – нүүдлийн ахуй амьдралаас суурьшмал ахуй амьдрал руу” гэсэн сэдвийн дор бүс нутгийн семинарыг 9 сарын 23-25ны өдрүүдэд Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд Орон сууцны санхүүжилтийн корпорациийн удирдлагууд энэхүү семинар, үзэсгэлэнд оролцлоо.
Үзэсгэлэн семинарт ОССК-ийн бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлж буй ажил, цаашид хийх ажлынхаа талаар зочид төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулж, харилцан санал солилцсон юм.
Тус семинар нь Орон нутгийн оршин суугчдыг орон байраар хангах, барилгажуулахтай холбоотой чанар, зураг төсөл, дизайн болон нийгмийн талын асуудлуудаар тодорхой мэдээллийг түгээж, эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ талын төсөл, хөтөлбөрүүдийг Монголын нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгож төлөвлөх, загвар гаргах, удирдан гүйцэтгэх боломжтой болох юм.
Монголын ард иргэд, мэргэжилтэнүүд болон бизнес эрхлэгчдэд мэдлэг туршлага олгох, тэдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд ард түмнийг өртөг багатай орон байраар хангах асуудлыг бодит ажил хэрэг болгоход тус нэмэр болж, төр засагтай илүү ойр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх стратегийн үр дүнд хүрэх зорилготой юм.