Барилгын салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан Цамбажавын Нарантуяаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шагналыг гардуулж, баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Тэрбээр дулааны инженер мэргэжилтэй. 1981 оноос “Ээрмэл”- ийн үйлдвэрт хийн тээвэр агааржуулалтын инженерээр ажиллаж ажлын гараагаа эхлүүлж, өдгөө ЦНТ ХХК-д Зөвлөх инженерээр ажиллаж байна. Энэ хугацаанд 200 гаруй объектын зураг төслийг боловсруулж, 100 гаруй барилга, байгууламжид заавар зөвлөгөө өгч, барилгын дулаан хангамж, агаар сэлгэлт, гадна дулааны шугам сүлжээний зураг төслийн 80 гаруй объект, шинэчлэлт, өөрчлөлт, өргөтгөлийн 500 гаруй объектод экспертизийн дүгнэлт гаргаж, Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер БНбД41-01-11 дүрмийг боловсруулах ажилд оролцсон байна.
Түүний энэхүү хөдөлмөр зүтгэл, хийсэн ажлыг нь төр үнэлж Төрийн дээд шагналаар энгэрийг нь мялаалаа.