Барилгын материалын “Тэх” худалдааны төв, Барилга.МН Зөвлөгөө Мэдээллийн Төв нь ЗТБХБЯам, MYXAYT-ын Барилгын зөвлөл, Орон сууцны санхүүжилтийн корпораци, Барилга корпорацитай хамтран “BARILGA SALE – 2009” Үзэсгэлэн яармаг худалдааг 2009 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд “Тэх” худалдааны төвд зохион байгуулах гэж байна.
Хаврын яармаг худалдааны зорилго нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллага, иргэдийн үйл ажиллагааг дэмжих, барилгын салбарын сүүлийн үеийн шинэ техник технологи, ололт амжилтыг олон нийтэд хүргэх, барилгын материал болон шинэ орон сууцыг зах зээлийн хамгийн боломжит үнээр худалдах, худалдан авах боломжийг олгохоос гадна нийгэмд үүссэн хүлээлт болон буруу хандлагыг арилгаж зөв уур амьсгалыг бүрдүүлэх замаар бие биенээ дэмжиж хямралыг богино хугацаанд амжилттайгаар даван гарахад оршиж байгаа бөгөөд материал үйлдвэрлэгч, худалдаалагчид, зураг төсөл зохиогчид, барилга угсралтын компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, шинэ орон сууц худалдаалагчид, барилгын машин механизм тоног төхөөрөмж болон үл хөдлөх хөрөнгийн зуучлал, худалдаа, лизингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцоно.
“BARILGA SALE – 2009”Хаврын яармаг худалдааны үйл ажиллагааг телевиз, сонин, радио, интернет зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сайн сурталчилж нийтэд хүргэх ба барилгын салбарын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, талбайн түрээсийн төлбөрийг урьд нь байгаагүй хамгийн хямд үнээр тогтоосон бөгөөд барилгын салбарын ААН байгууллага, иргэдийг 2009 оны 5 сарын 27-31-ний хооронд болох “BARILGA SALE – 2009” Үзэсгэлэн яармаг худалдаанд идэвхитэйгээр оролцохыг урьж байна.
- ЯАРМАГИЙН ҮЕЭР ЗОХИОГДОХ АРГА ХЭМЖЭЭ
- Сургалт
- Яармаг худалдааны үеэр амины орон сууц барих
- Мэргэжилтэнүүдийн сургалт
- Семинар
- Байгууллагуудын өөрсдийн бараа бүтээгдэхүүний семинар
- Шинэ материал, техник технологийн семинар
- Дуудлага худалдаа
- Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүнүүдийг дуудлагаар худалдана. Энэ дуудлага худалдаанд оруулсан бүтээгдэхүүний сайн сурталчилгаа болно.
- Зөвлөгөө
- Иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх /Зөвлөгөө өгөх нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох сайхан боломж/
- Тэмцээн
- Өрлөгчин, шаварчны
- Мэргэжлийн байгууллагынхаа ажилчдын ур чадварыг харуулах, тэдэнд урам өгөх сайхан боломж.
Яармаг худалдааны үеэр оролцогчид хурлын зааланд болон тайзан дээр хийгдэх сургалт, сурталчилгаа, уралдаан тэмцээн, байгуулагуудын семинар үзүүлбэр, зөвлөгөө, дуудлага худалдаа үнэ төлбөргүй явагдана.
Зохиогдох арга хэмжээнүүдийн оролцогчдын тоо хязгаартай.
Иймд үзэсгэлэн яармагын үеэр сургалт хийх, семинар хийх, дуудлага худалдаанд бүтээгдэхүүнээ оруулах, мэргэжилтэнээрээ мэргэжлийн зөвлөгөө өгүүлэх, тэмцээнд оролцох байгууллага иргэд саналаа ирүүлнэ үү.
Лавлах утас: 7749-2949, 7711-3333, 8808-4707
Факс: 976-7749-2949, 976-7011-3333