Орон нутгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

   Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал Я.Пүрэвжав, Төслийн удирдлагын ерөнхий инженер Б.Энхтөр нар Орон нугтгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын үед  аймгуудад баригдаж буй орон сууцны барилгуудын барилга угсралтын ажлын явц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын явц, байдлын талаар хэлэлцэж цаашид хамтран ажиллах чиглэл, Барилга угсралтын ажлын явцад байнгын хяналтыг хэрхэн гүйцэтгэх, 4000 төрийн албан хаагчдын зээлийн журам зэрэг асуудлуудаар хагас өдрийн семинар, хэлэлцүүлгийг явууллаа.