You are currently viewing ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Гэндэний Жамъянжав

/1934-2021/

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Гэндэний Жамъянжав нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо. Гэндэн овогтой Жамъянжав нь 1934 онд Дорнод аймгийн Баяндэлгэр суманд төрж өссөн.

Тэрээр 1956 оноос Барилгын курс, 1963 онд БТК-г /Барилгын техник кум/ барилгын техникч мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн барилга конторын дарга, 1964-1972 он хүртэл Дорнод аймгийн Зүүн Хараагийн барилга конторын техникч, 1972-1975 онд БЗНТ-ын (Барилга засварын нэгдсэн трест) инженер, 1975 оноос БЗНТ-д аж ахуйн тооцоотой бригадыг анхдагчаар зохион байгуулж, улсад 45 жил тасралтгүй ажилласан.

Г. Жамъянжав бригад нь бие даан томоохон бүтээн байгуулалт болон орон сууцны засварын ажлыг удирдаж, гар бие оролцон гүйцэтгэжээ. 1969 онд “Хүүхэд залуучуудын театр”, 1978 онд “Дуган хадны амралт”, 1983 онд Гандантэгчлэн хийд зэрэг бүтээн байгуулалтын ажил нь өнөөдрийг хүртэл сүндэрлэж байна.

Г. Жамъянжавын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1972-1990 онд Ардын Их Хурал, Хотын Депатутаар улиран сонгогдож, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 50 ба 60 жилийн ойн одон медаль болон бусад медалаар шагнагдаж байсан.

Талийгаачийн хөдөлмөрч, хамт олондоо хүндлэгдсэн, ажилч хичээнгүй, нөхөрсөг гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, БХБЯ-НЫ ХАМТ ОЛОН

2021.07.30