Засгийн газрын бондын хөрөнгөөр Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захиалгаар Төв аймгийн Зуунмод хотын нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтанд орж буй 38 айлын орон сууцны барилгыг Стройка ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн Улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн авсан билээ.
Уг орон сууцны нээлтийн арга хэмжээ 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн шадар сайд М.Энхболд, ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Төв аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат нарын албаны хүмүүс оролцлоо.
Тус орон сууцанд бага дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчид “4000 орон сууц” төслийн квотонд орсон 18 төрийн албан хаагчид тус тус орон сууцны урт хугацаат зээлд хамрагдаж байгаагаас Төв аймгийн Онцгой байдлын газрын ажилтан, Мэргэжлийн хяналтын байцаагч, Хүмүүн цогцолбор сургуулийн багш нар зэрэг 9 төрийн албан хаагчдад орон сууцны урт хугацаат зээл олгохыг шийдвэрлэсэн батламж, шинэ орон сууцны түлхүүрийн хамт гардууллаа.