БНСУ-ын Мэдлэг Эдийн Засгийн Яамны тусламжтайгаар хөгжиж буй орнуудад үзүүлдэг дэмжлэгийн хүрээнд Солонгосын Газар болон орон сууцны корпорациас /шинэ нэрээр/ “Хот төлөвлөлт, орон сууц” хөтөлбөрийн чиглэлээр манайд Зөвлөх мэргэжилтэн Пак Юн Чул ажиллахаар ирээд байна.
Зөвлөх мэрэгжилтэн Пак Юн Чул нь 1 жилийн хугацаатай ажиллах бөгөөд ОССК болон нийслэлийн холбогдох байгууллагуудтай дараах чиглэлээр хамтран ажиллана: 1. Улаанбаатар хотын шинэ хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд БНСУ-ын ижил төстэй үйл ажиллагаанд хэрэглэсэн туршлагын чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэх /YII хороолол, “Буянт-Ухаа” хороолол, 2030 хүртэлх ерөнхий төлөвлөгөө/ |
3. Газар чөлөөлөх үйл ажиллагаанд дагаж мөрдөх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинээр бий болгох
4. Орон сууцаар хүн амыг хангах арга хэлбэрүүдийг монгол оронд тохируулан хэрэглэх боломжуудыг судалж шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулах /Түрээсийн орон сууцны тогтолцоо, Чонсэй гэх мэт бусад хэлбэрүүд/