You are currently viewing САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр /2021.08.16/ боллоо. Сайдын шуурхай хуралд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан болон яамны газрын дарга, харьяа газар, агентлагийн дарга нар цахимаар оролцлоо.
Хуралд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тайлагнаж, тайлангийн дагуу холбогдох чиглэлүүдийг өглөө. Тодруулбал, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал, Орон сууцжуулах төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг нарийвчилсан судалгаатай гаргаж өгөхийг үүрэг болголоо.
Мөн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалт нь авлигын индексийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгааг онцолсон юм. Цахимжуулалтад барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах , Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зэрэг багтсан юм.
Мөн цахимжуулалтын Мэдээллийн нэгдсэн санд 7897 аж ахуйн нэгж байгууллагын 31820 инженер, технкийн ажилтны баталгаажсан мэдээлэл багтаад байгаа юм. Ингэснээрээ салбарын үйл ажиллагаанд түргэн шуурхай, ил тод найдвартай байдал бий болж байна.