“ТОСК” ТӨХХК-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Б.ЭНХБОЛД УБЕГ-ЫН ГАЗРЫН ДАРГА Б.АРИУНБОЛДЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Дэд захирал Б.Энхболд өнөөдөр /2021.11.16/ УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболдыг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтад “ТОСК” ТӨХХК-ийн Дэд захирал Б.Энхболд, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга В.Мөнгөнсүх нар оролцлоо. Уулзалтаар “ТОСК” ТӨХХК-ийн Дэд захирал Б.Энхболд УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй 21 аймаг, нийслэлийн хэмжээн дэх баригдаж дуусаагүй орон сууцны барилга байгууламжийн тоон мэдээллийг авах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Баригдаж дуусаагүй орон сууцны барилга байгууламжийн тоон мэдээлэл дээр үндэслэн нийслэл болон орон нутагт барих шаардлагатай орон сууцны бодит мэдээллийг гаргаж, цаашид  иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа.