”4000 айлын орон сууц”-ны бондыг борлуулж дуусжээ

     Өнгөрсөн 17-ны өдрөөс эхлэн 4000 төрийн албан хаагчийг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр гаргасан бондын нэг хэсэг буюу 30 тэрбум бондыг хөрөнгийн бирж арилжиж эхэлсэн. Нэг бүрийг 10 сая төгрөгөөр үнэлсэн 3000 ширхэг бондыг арилжиж дуусчээ. Нэг жилийн хугацаатай 7.5 хувийн хүүтэй 1500 ширхэг бондыг 7.2-7.29 хувийн хүүтэйгээр арилжсан бол жил зургаан сарын хугацаа, 7.8 хүүтэй 1500 ширхэг бондыг 7.79-7.8 хувийн хүүтэйгээр борлуулсан байна

Leave a Reply