Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон яамны удирдлагууд Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгч, ажиллалаа.
Тус байгууллагаас өөрийн хариуцаж буй чиг үүргийн хүрээнд Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөөний ажлын явц, 2021 оны улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, тулгарч буй бэрхшээл, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах болон магадлах үйл явцын талаар танилцууллаа.