You are currently viewing МОНГОЛ, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛД БАРЬСАН БАРИЛГЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

МОНГОЛ, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛД БАРЬСАН БАРИЛГЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад барьж өгсөн барилгын гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд ЗХУ-ын тусламжаар атар газар эзэмшсэн, Монгол орны газар нутгийг зурагжуулсан, Үндэсний мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургаж бэлтгэсэн зэрэг түүхэн баримтууд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Русский Дом байгууллагын захирал Амгалан Ренцинович Базархандаев болон ахмад барилгачид оролцлоо.