NEWS.MN сайт
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь Засгийн газраас дэвшүүлсэн “100 мянган орон сууц” хөтөлбөрийг Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулан хэрэгжүүлэхийг уриалж байна.
Учир нь өнгөрсөн онд тус корпораци нь 4200 айлыг урт хугацаат орон сууцны зээлд хамруулж, чаджээ. Гэтэл өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10 гаруй арилжааны банк нь иргэдэд орон сууцны зээл олгоход ердөө 16 мянган иргэн энэхүү орон сууцны зээл авсан аж. Энэ нь арилжааны банкуудын зээлийн зээлийн хүү өндөр байгаатай холбоотой аж.
Тухайлбал, арилжааны банкуудаас хамгийн хямд зээлтэй гэж байгаа нь Төрийн банк. Тус банкны жилийн хүү нь 12 хувь. Гэхдээ орон сууцны зээлд хамрагдлаа гэхэд урьдчилгаа төлбөрийнхөө 30 хувийг төлж байж, энэхүү орон сууцны зээлд хамрагдана. |
Харин Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулж, зээл авбал зээлийн жилийн хүү найман хувь, мөн урьдчилгаа нь 10 хувь. Бага, дунд орлоготой иргэдийн хувьд энэхүү механизм хамгийн хямд тусч буй. Тиймээс Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос дээрх уриалгыг Засгийн газарт хандан тавьж, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр нь нийгмийн хөтөлбөр болохоос ашиг олох хэрэгсэл биш гэж үзэж буй юм.