You are currently viewing “ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВТАЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВТАЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Аймагт бүрт 1,000 айлын орон сууц” төслийн хүрээнд орон нутагт хэрэгжих орон сууцны бүтээн байгуулалт, орон сууцны төсөл хөтөлбөр, хэтийн төлөвлөлт, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хэнтий аймгийн хөгжлийн төлөвлөгөө, Хэнтий аймгийн ИТХ, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжид үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд “ТОСК” ТӨХХК нь  Хэнтий аймгийн иргэдэд зориулсан орон сууцны хороолол барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж, ашиглалтад оруулах ажил дээр харилцан туслалцаж, хамтран ажиллахаар боллоо.