You are currently viewing САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.01.24-ний өдөр боллоо. Шуурхай хуралдаанаар яам, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх өдрүүдэд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл танилцууллаа.
Мөн төсөл арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийх, барилгын материалын үнэ, ханган нийлүүлэлтийн талаарх мэдээллийг сонсож, холбогдох нэгж, албан тушаалтанд цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв.
Хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайдаас Хөшигийн хөндийн төлөвлөлтийг эцэслэх, Газрын багц хуулийн төслийг хянаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, барилгын төсөвт өртөгт магадлал хийх, үнийн индекс баталгаажуулах чиглэлээр холбогдох ажлын хэсэг, Барилгын хөгжлийн төвөөс эрчимтэй ажиллах, 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Мөн энэ долоо хоногт багтаан харьяа байгууллагууд болон төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, мэдээлэл авахаар боллоо.