Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан Сингапурын “ Орон сууцны хөгжлийн зөвлөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

   

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад албан айлчлал хийлээ. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан оролцож

    Сингапурын “ Орон сууцны хөгжлийн зөвлөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Сингапурын “ Орон сууцны хөгжлийн зөвлөл” нь байгуулагдсанаас хойшхи 50 гаруй жилийн хугацаанд нийт хүн амынхаа 80 гаруй хувийг орон сууцаар хангасан байна. Тус улсын хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа нь Засгийн газрын дэмжлэг, орон сууц авах схем, хотхон хорооллоор хөгжүүлэх, өмчийн менежменттэй холбоотой хэмээн мэргэжилтэнүүд нь тайлбарласан байна.

    Сингапурын Засгийн газар 1968 онд нийтийн орон сууц худалдан авахад төвлөрсөн тэтгэвэрийн сангийн хадгаламжаа ашиглахыг зөвшөөрсөн нь орон сууц авах давалгааг бий болгосон байна. Сингапурын хувьд хууль эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлж чаджээ. Ингэхдээ иргэдээ орон сууцаар хангах замаар хөрөнгөжүүлэх, энэ нь амьдралынх нь баталгаа болж өгөх тал дээр төр нь хэрхэн татвар, санхүүгийн бодлогоор дэмжлэг үзүүлдэг тухайгаа Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг Монгол улсын Ерөнхий сайдад сонирхуулаад, энэ тал дээр олсон ололт, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Leave a Reply