Хугацаандаа материалаа єгєхгvй бол зээлийн эрх хvчингvй болно

       Тєрийн албан хаагчдыг орон сууцжуулах тєслийн хvрээнд эхний ээлжинд 4200 айлыг орон сууцжуулахаар ОССК ажиллаж байгаа. Монголд анх удаа гэж болохоор дээрх ажлыг энэ оны зургадугаар сард дуусгавар болно гэсэн яриа иргэдийн дунд тvгж, байраа авч амжаагvй тєрийн албан хаагчид тvгшиж эхэлсэн. Энэ талаар ОССК-ийн дэд захирал Л.Одхvvгээс тодрууллаа.

  -Орон сууцжуулах тєслийн хэрэгжилт ямар байгаа, одоогоор хичнээн єрх байрандаа ороод байгаа талаар тодруулаач?

    -Тєслийг аль болох хурдан хугацаанд хэрэгжvvлж, богино хугацаанд хурдан шуурхай дуусгахаар ажиллаж байна. Єнєєдрийн байдлаар 2700 гаруй хvний зээл шийдэгдчихээд байгаа. Хурлаар ороод орлогынх нь байдалд тохируулж шийдэж байгаа. Одоогоор 2300 гаруй єрхєд эцэслэн зээл олгосон. Vлдсэн нь хvлээгдэж байна. Хvлээгдэж байгаа хvмvvсийн хувьд vл хєдлєх хєрєнгийн гэрчилгээгээ авч бvртгvvлэх, нэр дээрээ шилжvvлэх гээд олон шалтгаан бий. Манай зvгээс гэвэл дараагийн санхvvжилт хараахан орж ирээгvй байна. Єнгєрсєн онд 80 тэрбум тєгрєгийн зээл олгосон. Энэ онд 72 тэрбумыг єгєхєєр яригдаж байгаа.

  -Иргэдээс ирсэн зээлийн материалыг ямар хугацаанд шийдвэрлэдэг юм бэ. Удаад байна гэх гомдол сонсогддог юм байна билээ?
 
    -Засгийн газрын зvгээс орон сууцжуулах тєслийг хурдан хугацаанд тvргэн шуурхай шийдвэрлэхийг vvрэг болгосон. Бид ч аль болох олон хvнд зээл олгохыг бодож асуудалд харьцангуй уян хатан хандаж байгаа. Дашрамд єгvvлэхэд иргэн та єєрєє орон сууцаа сонгох эрхтэй. Улсын комисс хvлээн авсан л бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хаанаас ч хэдэн єрєє байр авах эрх нь нээлттэй гэсэн vг шvv дээ.

  -Тєрийн албан хаагчдын зээлийн эргэн тєлєлт ямар байна вэ?

    -Зээлийн эргэн тєлєлт хэвийн явагдаж байна. Зарим нэг шалтгаанаар, тухайлбал томилолтоор явсан ч гэх юм уу хоцрох тохиолдол гарсан ч харилцан ойлголцсоны vндсэн дээр тєлєлт хийгдэж байгаа. Хэрэгжvvлж байгаа тєслийн маань зорилго банкны бодлогын тогтолцоогоор яваагvй гэдэг утгаараа бид эргэн тєлєлтєє хариуцах болохоор уян хатан байх бодлогыг барьж ажиллаж байна.

  -Байгууллагаасаа квот авсан ч материалаа бvрдvvлж зээлд хамрагдахгvй удвал эрх нь хэвээрээ байх уу, эсвэл хvчингvй болох уу. Ямар журмаар ажиллаж байгаа вэ?

    -Зээлээ авахгvй удвал бид тухайн байгууллагад нь хандан тодруулж, тухайн хvн байр шаардлагагvй гэж vзвэл эрхийг єєр хvнд шилжvvлэх гэхчлэн асуудлыг аль болох хурдацтай шийдвэрлэхийг хичээн ажиллаж байна.

  -Ирэх зургадугаар сард танай vйл ажиллагаа зогсоно гэх яриа бий. Vлдэж буй хугацаанд тєлєвлєснєєрєє зээл олгож, тєрийн албан хаагчдыг орон сууцжуулж амжих болов уу?

    -Эхний тєслєє товлосон хугацаандаа дуусгаж, дараагийн ажлаа эхлvvлэх зорилгоор хугацаа тогтоосон. Хєрєнгє оруулалт шийдэгдчихвэл дараагийн ажил эхэлнэ.

Leave a Reply