Монгол улсын Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын харъя Эрүүгийн Цагдаагийн газрын алба хаагчдын 63 айлын орон сууцны барилгыг Засгийн газрын бондын хөрөнгөөр Орон сууцны санхүүжилтийн корпораци санхүүжүүлж, барилга угсралтын ажлыг “НИМОН” констракшн ХХК гүйцэтгэж, улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэн өглөө.
Тус орон сууцны нээлтийн ёслолд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал А.Дулаанжаргал, ЭЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Ганбат, ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Хуулийн хэлтсийн захирал Б.Батбаатар нар оролцлоо.
СБД-ийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамжинд баригдсан энэхүү орон сууцанд захиалга өгсөн цагдаагийн 63 алба хаагчдыг 10 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны урт хугацаат зээлд хамруулах ажлыг ОССК-иардамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.