Эрхэм зорилго

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК-ИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн ТУЗ компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” 08 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын дагуу бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

Бүтцийн өөрчлөлтөөр:

  • Гүйцэтгэх захирал
  • Захиргаа удирдлагын газар
  • Санхүү, хөрөнгө оруулалтын газар
  • Хөрөнгийн удирдлагын газар
  • Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтэстэй байхаар баталсан.

Орон тооны дээд хязгаарыг үндсэн ажилтан 34, гэрээт ажилтан 15 байхаар тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс ханган ажиллаж байна.