“Орон сууц-2011” экспо өнөөдөр үүдээ нээнэ

    МҮХАҮТ-аас “Орон сууц-2011” экспо үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д нээгдэх бөгөөд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олон талын ач холбогдолтой ажээ. Түүнчлэн шинээр баригдаж буй орон сууцны компаниуд хөнгөлөлттэй нөхцөлтэй захиалга авч, “Шинэ гэр” залуусын хорооллын загвар байртай танилцах боломж олгох бөгөөд орон сууц сонгох, зээлээр авахдаа юуг анхаарах вэ зэрэг хүн бүрт тохиолддог түгээмэл сэдвүүдийг хамарсан семинар болох юм байна. Дашрамд дуулгахад “Координат” төвийн явуулсан судалгаагаар энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд 22400 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд үүний 30 хувийнх нь барилгын ажлын явц 30-40 хувьтай байгаа бол 50 орчим хувь нь 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ