Монголд эрчим хүчний хэмнэлт бүхий хямд өртөгтэй-Экотаун орон сууцны төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд Норвеги улсын нийслэл Осло хот дахь еко хороололууддтай танилцах, туршлага судлах, Монгол улсад эко орон сууцны хороолол хотхон барих төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбаатар, Гадаад харилцааны яамны ГХЭЗХАХ-ийн дарга С.Жавхланбаатар, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн төлөөлөгчид 2011 оны 10 сарын 24-ний өдрөөс эхлэн 3 хоног Осло хотод томилолтоор ажиллаа.
Томилолтын хугацаанд мөн Норвегийн Хөгжлийн агентлаг /NORAD/ болон Stonepine төслийн групптэй хамтын ажиллагаа тогтоон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Осло хот нь ой модоор хүрээлэгдсэн, орон сууны хороолол барих сул газар хомс, хүн ам жилд 6-10,000-аар өсөж байгаа тул орон сууцны хэрэгцээ мөн ихсэж байгаа бөгөөд үйлдвэрийн хороололуудыг нүүлгэж шинээр орон сууцны хотхон байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.