Орон сууцны санхүүжилтийн корпораци “Хамгийн бодитой дэмжлэг үзүүлэгч” байгууллагаар өргөмжлөгдөв

     Хэвлэл мэдэээллийн салбарын оны шилдэгүүдээ шалгаруулах “Алтан шонхор” наадмыг Монголын Телевизүүдийн холбоо зохион байгуулдаг билээ. Энэхүү наадамд тухайн жилийн хамгийн сайн уран бүтээл, уран бүтээлч, сэтгүүлч нарыг шалгаруулдаг. Энэ жилийн “Алтан шонхор” наадмын ёслолын ажиллагаанд ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан уригдан оролцлов.

    Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Монголын телевизүүдийн холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Өдөр тутмын сонины холбоо, Монголын сонины холбооноос “Хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зорилгынхоо хүрээнд үг нь үнэн, үзэг нь хурц сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын 220 гаруй ажилтнуудыг ая, тухтай амьдрах шинэ орон байртай болгоход бүх талаар дэмжин бодит туслалцаа үзүүлсэн явдалд туйлаас талархан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын амжилт ололт бүхэнтэй хамт байдаг “ХАМГИЙН БОДИТОЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭГЧ” байгууллагаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийг шалгаруулан өргөмжилсөн байна.

Leave a Reply