“Нийслэл хот- барилга, бүтээн байгуулалт-2011” үзэсгэлэн болно

         “Нийслэл хот- барилга, бүтээн байгуулалт-2011” гурав дахь удаагийн уламжлалт үзэсгэлэн яармаг энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. “Бүтээн байгуулалтад хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнгийн үеэр газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийг сайжруулах, орон сууцны хангамж, авто зам, инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, спорт цогцолборуудыг шинээр барих ажлуудыг хэрхэн зохион байгуулж, төлөвлөж байгаа талаар иргэд, хувийн хэвшлийнхэн,

          мэргэжлийнхэнд хүргэх, байгууллага аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах шоу арга хэмжээ болох юм. Мөн энэ үеэр барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, орон сууцны барилга, хотхон, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, багаж, тоног төхөөрөмж, машин механизм, интерьер дизайн, гадна тохижилт, ногоон байгууламжийн 100 орчим компани оролцож бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулах юм байна.