“Барилгачдын баяр”-ын түүхт 97 жилийн ой өнөөдөр /2022.09.08/-ны өдөр тохиож байна. Барилгачид 97 жилийн ойгоо “БАРИЛГЫН САЛБАР ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор тэмдэглэж, салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдээ шалгарууллаа.
2023 оны шилдэгээр шалгарсан 10 аж ахуйн нэгжид “Баганат” цом, өргөжлөл гардуулан, Барилгачдын талбайдаа тугийг нь мандуулан алдаршууллаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо тэргүүтэй салбарын удирдах ажилтнууд оролцож, түүхт 97 жилийн ойгоо тэмдэглэж буй нийт барилгачид, инженер техникийн ажилтнууд, ахмадууд, гавьяатууд, зураг төсөл зохиогчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
Барилгын салбарын 2023 оны “Шилдэг аж ахуй нэгж”-ээр дараах байгууллагууд тодорлоо.
ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД
Барилга угсралтын чиглэлээр:
- “Эрдэнэт орчлон” ХХК
- “Монкон групп” ХХК
Инженерийн шугам сүлжээний чиглэлээр:
- ”Макс өргөө” ХХК
Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр:
- “Монцемент Билдинг Материалс” ХХK’
- “Плас саплай инженеринг” ХХК
Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:
- “ББСМО” ХХК
- “МӨНХ ИНЖ КОНСТРАКШН” ХХ
- “Престиж инженеринг” ХХК
Нийтийн аж ахуйн чиглэлээр:
- “ДАРХАН-УС СУВАГ” ОНӨААТҮГ
Гадаад улс оронд барилгын үйл ажиллагааг өргөжүүлсэн чиглэлээр:
- “Мон профейшнл” ХХК