“Буянт-Ухаа-1” хорооллын захиалгын бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг баталгаажуулж эхэллээ

“Төрийн орон  сууцны корпораци”-ийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгэж  гуравдугаар сарын 24-ний өдрийн 18 цагт өндөрлөсөн. 14 хоногийн хугацаанд нийт 9094 хүн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлсэн байна.

Хүсэлт гаргасан нийт иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар,  Нийгмийн даатгалын  ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монгол банк зэрэг байгууллагуудтай хамтран цахим хэлбэрээр  хянаж баталгаажуулах ажил  эхэллээ.

Засгийн гарзын 36 тоот тогтоолоор баталсан журмын шаардлага хангаж буй эсэхийг нягтлан шалгах ажиллагааг дууссаны дараа сугалаанд оролцох эрх бүхий захиалагчдын нэрсийг www.tosk.gov.mn цахим хуудсаар олон нийтэд ил тод зарлах болно.

Журмын шаардлага хангасан, захиалгын хүсэлт гаргагчдын тоо нь тухайн төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд хуваарьлах орон сууцны тооноос илүү гарсан бол  сугалаа явуулж, орон сууц худалдан авах гэрээ байгуулах эрх хожигчийг тодруулах юм.

Leave a Reply