Өнөөдөр Төрийн орон сууцны корпораци Засгийн газрын Бүтээн байгуулалтын цагт оролцлоо

            Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд өнөөдөр Засгийн газрын Бүтээн байгуулалтын цагт оролцож “Буянт-Ухаа 1 хороолол”-ын захиалга, борлуулалт, санхүүжилтийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 1 хороолол”-д захиалга өгч байраа сонгосон иргэдээс 700 гаруй нь урьдчилгаа 30 хувийн төлбөрийг хийн орон сууцны захиалгын гэрээгээ  байгуулж эхлээд байна.

            Мөн Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд “Буянт-ухаа 2 хороолол”-ын талаар мэдээлэл хийлээ. “Буянт-Ухаа 2” хороолол 9 давхар орон сууцны барилга 48 ширхэг, 12 давхар орон сууц 60 ширхэг байхаар төлөвлөгдсөн бөгөөд 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 940 хүүхдийн  2 сургууль, нэгдсэн авто машины 7 давхар 1 гражтай байхаар төлөвлөгдсөн юм. Тус хорооллын эхний ээлжийн барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК  шалгаран ажиллахаар болсон билээ.

b1b3

Leave a Reply