Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын барилгачдын холбооныхонтой уулзжээ.
Тэрбээр барилгын салбарт:
- Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг тогтоох,
- Баригдаж байгаа барилгын чанарыг нь сайжруулах,
- Орон сууцны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах,
- Мөн норм, нормативыг нь өөрчлөх,
- Үнэ ханшийг нь тогтворжуулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн байна.
Харин Барилгачдын холбооныхон орон сууцны м/кв-ын үнэ 900.000-1.000.000 төгрөгт багтах бүрэн боломжтой гэдгийг сайдад уламжилсан бөгөөд өнөөдрийн үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг сануулжээ.
Мөн барилгын компаниуд иргэдийг шулж, хэт ашгийн төлөө ажиллаж байгааг нь халахын тулд төрөөс Буянт-Ухаа шиг орон сууцны хорооллын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд барилгачид нэг удаа ашиг олох биш, урт удаан хугацааны бизнес болгохын тулд тарифтаа анхаарах болно гэдгийг Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар сануулсан байна.