Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.08.18/ 09:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг орон сууцжуулах төсөлд инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дэд бүтцийг хэрхэн шийдэж байгаа талаар тодрууллаа. Үүнд:
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:
-Дэд бүтэц нь бага байдаг учраас Улаанбаатар хотын газрын үнэ өсдөг асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Ипотекийн зээлээс гадна түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч хэрэгжүүлэн ажиллах болно. Иргэд түрээслээд өмчлөх зорилготой “Солонго 1, 2” хороолол, “Ногоон нуур” төслийг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан хамгийн гол асуудал болох дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгээ хэллээ.
Ирэх таван жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхийн тулд ДЦС барих талаар тусгахыг гишүүд онцолж байлаа.