Ажлын байр: Дулаан хангамж, агаар сэлгэлтийн инженер
Тавигдах шаардлага:
- Дулаан хангамж, агаар сэлгэлтийн инженер байх;
- Дулаан хангамжийн мэргэшсэн инженер байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Автокад, Майкрософт прожект программууд дээр ажиллах чадвартай байх;
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
- Зээлийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилга байгууламжийн дулаан хангамж, агаар сэлгэлтийн ажилд техникийн хяналт тавьж, хэмжилт шалгалтыг барилгын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан норм норматив, дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх;
- Шугам сүлжээний ажлын явцад гарсан зураг төслийн өөрчлөлт, гүйцэтгэлийн зурагт хяналт тавьж, тухай бүр албажуулах;
- Ажлын явцад гарсан зураг төслийн шийдэлтэй холбогдолтой асуудлуудыг удирдлагад уламжлах, холбогдох байгууллагуудад хүргэх, хэрхэн шийдвэрлэх талаар шийдэл гаргах, шаардлагатай тохиолдолд уулзалтыг зохион байгуулах;
- Төслийн хүрээнд хэрэгжих ажлуудын үе шат тутамд зохиогчийн хяналтыг гүйцэтгүүлэх, хамтран ажиллах, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, хэрэгжүүлэх;
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2025.11.19-ний өдөр батлагдсан загвар/;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах;
Хугацаа:
- Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.02.06-2026.02.24-ний өдрийн хооронд;
- Сонгон шалгаруулалт явуулах: 2026.02.25-2026.03.12-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дуурэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр
Утас: 7288-7788 (504)