УИХ-ЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт нар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхтэй газар дээр нь танилцахаар өнөөдөр /2018.05.09/ “Буянт-Ухаа II” хороололд ажиллалаа.