БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД “СӨҮЛЭЭС БАЙРТАЙ БОЛЦГООЁ” ОРОН СУУЦНЫ ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

2007 оны арваннэгдүгээр сарын 22 -26-ны хооронд БНСУ-ын Сөүл хотод “Сөүлээс байртай болцгооё” орон сууцны үзэсгэлэнг Барилга хот, байгуулалтын яам, Орон сууцны санхүүжилтийн корпораци, “Эх газрын гүүр” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд “Голомт”, “Эрэл”, “Хадгаламж”, “Анод”, “Хаан” банкиуд болон 23 барилга угсралтын компаниудын төлөөлөгчид оролцсон билээ.

Үзэсгэлэнгийн хүрээнд Сөүл хотод ажиллаж амьдарч буй 2500 гаруй монголчуудад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “40 000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилж, орон сууцны урт хугацаат зээлийн тогтолцооны тухай ойлголт, WWW.OSSK.MN вэб сайтын нээлтийн ажиллагаа, “40 000 орон сууц” хөтөлбөрт онлайнаар хэрхэн хамрагдах зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж тус корпорациас гарсан Орон сууцны хүсэлтйин маягтыг тараасан байна.

Мөн БНСУ-ын барилга угсралтын зургаан компанитай бизнес уулзалтыг хийж Солонгосын орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалжээ.

Leave a Reply