Өнөөдөр “Буянт-ухаа 2” орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгч “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК тус хорооллын орон сууцны барилга угсралтын явцад айл өрхүүдэд ашиглах гол нэрийн болон туслах материалуудыг ТОСК-ийн удирдлагуудад танилцууллаа. Дээрх танилцуулгад ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, дэд захирал Д.Оюунжаргал, ҮББК-ийн ерөнхийлөгч Б.Жүгдэр, ТУЗ-ын дарга Ж.Эрдэнэчимэг болон хоёр байгууллагын инженерүүд оролцлоо.
“Буянт-ухаа 2” хорооллын орон сууцны барилга угсралт цахилгаан, сантехник, холбоо дохиолол, дотор болон гадна засалд өргөнөөр ашиглагдах материалууд, кабель, айл өрхүүдэд хийгдэх хаалга, цонх, тагтны вакум хаалт, угаалтуур ванн, суултуур, хатаагч, холболтын эд анги, ханын обой дээр чанарыг илүүд үзэж буйгаа онцоллоо.
ҮББК-ийн удирдлагууд бид материалын чанарыг илүүд үзэж өөрсдийн биеэр дээрх материалын үйлдвэрүүдтэй танилцаж судласан бөгөөд, ҮББК-нь өөрийн гишүүн компаниуд дунд “Буянт-ухаа 2” хороололд хэрэглэх чанартай материалын нээлттэй тендерийг зарлаж түүнээс шалгарсан бүтээгдэхүүн материлаыг та бүгдэд танилцуулж байна. Бид “Буянт-ухаа 1” хороололд гаргасан аливаа алдаа дутагадалтай талыг засаж сайжруулах үүднээс хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийллээ.