Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн удирдлагууд хөдөө орон нутгийн Газрын харилцаа, Барилга хот, байгуулалтын газар, албадын дарга нарыг хүлээн авч уулзалт семинар зохион байгууллаа.
Уулзалт семинараар ОССК-ийн ИТГ-ын захирал Ж.Наранцогт хөдөө орон нутагт Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт, баригдаж буй орон сууцны явцын талаар танилцуулж зөвлөмж өгөв.
Мөн орон сууцны урт хугацаат зээлийн хэрэгжилт, цаашдын чиг хандлага, хөтөлбөрийн хүрээнд орон нутагт баригдсан орон сууцны борлуултын байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ТСГ-ын захирал Д.Мөнхжаргал семинарт оролцогсдод танилцууллаа.
Уулзалт семинарт оролцолгсод орон нутагт хөтөлбөрийн хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлаа танилцуулж санал солилцлоо.