Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 368 тоот тогтоолоор “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ыг баталлаа.
Энэхүү журамд Төрийн албан хаагчид орон сууцны урт хугацаат зээлд хэрхэн хамрагдах, зээлд хамрагдах төрийн албан хаагчдын бүрдүүлэх материалын жагсаалт,зээлийн шалгуур үзүүлэлт болон төрийн байгууллагын хүлээх үүрэг, зээлийн орон сууцанд тавигдах шаардлага зэргийг тусгасан байна.