"Улс төрийн тойм" сонин 2010.12.15
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Засгийн газрын “Шинэ бүтээн байгуу¬лалт” хөтөлбөр 2010 оны 6-р сарын 25нд УИХ-ын хаврын чуулга¬наар батлагдсан бөгөөд тус хөтөлбөр нь “Утаагүй Улаанбаатар”, “100 000 айлын орон сууц” хөтөлбөрүүдтэй хамт хэрэгжих юм. Энэ хөтөлбөр болон Төрийн албан хаагчдын “4000 орон сууц” хөтөлбөрийн та-лаар Орон сууц санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлангаас тодрууллаа. |
-4000 айлын орон сууц хөтөлбөр Засгийн газраас сайн үнэлгээ авч байх шиг байсан. Нэлээд амжилттай хэрэгжиж байгаа гэсэн?
-Амжилттай хэрэгжиж байна. Одоогоор 2300 хүн байртай болчи¬хоод байна. Хөтөлбөр маань дөнгөж эхний зургаан сарын хугацаанд хэрэгжиж байгаа шүү дээ.
-Одоо Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Харин барилгын салбарынханд ч иргэдэд ч энэ хөтөлбөр улс төрийн амлалттай холилдоод утгаа алдах вий гэсэн болгоомжлол төрж байх шиг?
-Улс төрийн үйл ажиллагаа гэхээсээ илүү ард түмний хэрэгцээ шаардлага байна шүү дээ. Үүнийг хий¬хээс өөр арга байхгүй. Тэгэхээр хийхийн төлөө л явна. Холбогдох яам, хувийн хэвшил гээд маш олон газруудын оролцоотойгоор төлөв¬лөөд явж байна. Хөрөнгийн эх үүсвэр дээр одоо ч ярилцаж байна. Ер нь ажил бол нэлээд урагштай байгаа юм билээ. ЗТБХБЯ-наас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн.
-Энд зөвхөн хэдхэн байшин барилга биш олон том хорооллуудын тухай ярьж байгаа болохоор эх үүсвэрийн хувьд байгалийн баялаг гэсэн ганц гарц л байгаа байх?
-Зөвхөн байгалийн баялаг биш, олон эх үүсвэр байгаа. Уул уурхайн төслүүдийн урьдчилгаа төлбөр гэх мэт 6 янзын эх үүсвэрээр санхүүжигдэх асуудал яригдаж байна. Мэдээж үүнийг Засгийн газрын хөрөнгөөр бүхэлд нь барихгүй шүү дээ. Хувийн хэвшлийн барилгын компаниуд, арилжааны банкууд оролцоно.
-Хөтөлбөртэй холбоотой одоо хийгдэж буй ажлууд ямар байгаа бол. Яг нүдэнд харагдахаар?
-Байлгүй яахав. Маш олон ажил хийгдэж байна. СБД-ийн дол¬дугаар хороолол гэхэд одоо газраа чөлөөлөөд барилга барихад бэлэн болгосон байгаа. Энэ асуудал дээр ЗТБХБЯ-наас түлхүү ажиллаж байна. Харин бидэнд ямар ажил хариуцуулна түүнийг нь хийгээд явна гэсэн үг. Мэдээж энэ хөтөлбөр зөвхөн тодорхой хүрээнийхэн рүү чиглэсэн бус бүх иргэнээ хамруулах зорилгоор л хэрэгжинэ шүү дээ. Бидэнд өмнөх жилүүдийн бодвол энэ төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэх туршлага бий болж байна.
-Хөтөлбөр үргэлжлээд хэрэгжлээ гэхэд зээлийн хүүгийн хувьд одоогийнхоос бага байх боломжтой биз дээ?
-Мэдээж зээлийн хүүг бага түвшинд байлгахыг зорьж байгаа. Тэгж байж бага дунд орлоготой иргэдийн маань зээл авах боломжид нийцнэ. 4000 айлын орон сууц гэхэд жилийн наймхан хувийн хүүтэй байгаа. Үүнээс бага хүү, урт хугацааг санал болгох зорилт бий.
-Тодорхой үр дүн харагдах хугацааг та хэзээ байх бол гэж тооцож байна?
-Шууд хөтөлбөр батлагдаад л маргааш нь хүмүүс байртай болчихгүй шүү дээ. Дэд бүтцийн олон цогц асуудлыг шийднэ. Эдгээрийг шат дараатайгаар зохицуулж ажиллах байх. Ер нь ирэх оноос энэ хөтөлбөрийн үр дүн гарч эхлэх байх гэж бодож байна.