“Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган”-ыг угтан салбарын хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг, цаашид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх гарц шийдлээ тодорхойлох хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас харьяа байгууллагууд, салбарын төрийн бус байгууллагуудын дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг хүүхдийн эрхийг хамгаалж, ээлтэй орчин бүрдүүлэх, байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогыг батлах, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох норм дүрэмдээ ямар өөрчлөлтүүдийг тусгах вэ зэрэг сэдвийн хүрээнд өрнөж байна.