“Анхны таван яам-100” өдөрлөгт амжилттай оролцлоо

    “Анхны таван яам-100” өдөрлөгт Засгийн газрын хэрэг эрхлэх алба, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яамдууд оролцон уг арга хэмжээ 2011 оны 10 дугаар сарын 10 өдөр амжилттай явагдлаа.

     Орон сууцны санхүүжилтийн корпораци нь тус өдөрлөгт өөрийн хэрэгжүүлсэн “4000 орон сууц” төсөл болон цаашид хэрэгжих төслүүдийн талаархи танилцуулгыг олон нийтэд түгээж, “4000 орон сууц” төсөл, “100,000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууц захиалан бариулах болон зээлийн гэрээ байгуулан худалдан авч буй иргэн Хүний хөгжил сангаас орон сууц худалдаж авсаны төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх, “100,000” орон сууц хөтөлбөрийн хүрээнд зээл хэрхэн авах талаархи мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж амжилттай оролцлоо.