НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

      Засгийн газрын 2011 оны 341 дүгээр тогтоолоор батлагдсан “100,000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан дараах орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилга болон суурийг “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 10 дугаар тогтоолын дагуу нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

       Дуудлага худалдаа 2012 оны 01-р сарын 25-ний өдөр 11.00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их тойруу 1, ОССК-ийн байр “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн 3 давхрын 301 тоот хурлын зааланд болно.

Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлага худалдааны журам,
худалдаанд оролцох хүснэгтийн маягтыг ОССК-ийн
 www.ossk.mn вэб хаягаас болон
ОССК-ийн 202 тоот өрөөнд ирж авна уу.