“Буянт-Ухаа2” хороололд 1200 хүүхдийн ерөнхий боловсролын 2 сургууль, 240 хүүхдийн 4 цэцэрлэг барихаар төлөвлөснөөс гадна томоохон үзвэр үйлчилгээний төв бий болно. Таван давхар 25*55 хэвжээтэй томоохон үзвэр үйлчилгээний төв ашиглалтад орсноор тус хорооллын оршин суугчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл кино үзэж, спортоор хичээллэхийн тулд хотын төврүү явах шаардлагагүй болно.
Зураг
– Кино театрын 4 танхим /тус бүр100 хүний суудалтай/
– Ресторан
– Боулингийн заал
– Автомат тоглоом
– Худалдаа үйлчилгээ зэрэг багтсан юм.
Мөн тус хороололд 5 давхар худалдаа үйлчилгээний 12 төв барьж байгуулахаар төлөвлөсөн. Дээрх төвүүд үйл ажиллагаагаа явуулснаар оршин суугчид хороолол дотроо гэр ахуйн бараа, хүнсний бараа бүтээгдэхүүн, бэлэн хувцас зэрэг бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн ойроос худалдан авах боломж бүрдэж байгаа юм. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.