Дулаан гражийг 7 давхараар нь шийднэ

Эхний ээжлийн 22 барилга нь энэ оны 2-р улиралд ашиглалтад орох “Буянт-Ухаа2” хорооллын авто машины дулаан гражийг зохих норм дүрмийн дагуу шийдэж өгсөн. Тодруулбал “Буянт-Ухаа2” хороололд нийт 2 мянга орчим авто машины дулаан граж байхаар төлөвлөсөн юм. Үүнд:
• Нэгдсэн 7 давхар 409 авто машины дулаан граж
• Орон сууцны барилгын доод F1 давхарт нийт 1090 машины дулаан граж
• Хорооллын гадна 400-500 орчим машины ил зогсоолыг тус тус шийдэж өгчээ.
Нэгдсэн 7 давхар дулаан граж нь галын аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин үеийн автомат системээр тоноглогдоно. Мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн камержуулахаас гадна харуул хамгаалалтыг 24 цагаар шийдэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.