“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр түүний хүрээнд хэрэгжих “100 мянган айлын орон сууц” төсөл нь Монголын барилгачид болон ард түмний хүсэн хүлээж байсан их бүтээн байгуулалт билээ. Засгийн Газраас ард иргэдээ жилийн 6% хүүтэй урт хугацааны зээлээр худалдан авах чадварт нь тохирсон орон сууцаа худалдан авах боломжийг нээсэн түүхэн шийдвэр гаргасан нь барилгачид та биднийг, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, захиалагчдыг ард түмнээ орон сууцаар хангах их бүтээн байгуулалтанд уриалан дуудлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь арав хорин жил үргэлжилэн, зуу зуун мянган орон сууц, эмнэлэг, сургууль баригдан нэгэн үеэр барилгачид нь тасралтгүй ажлаар хангагдсан, ард иргэд нь орон сууцанд орсон нөр их хөдөлмөрийн он жилүүд болох юм.
Эрхэм барилгачид аа!
Их бүтээн байгуулалтын гарааны эхний жилдээ Засгийн Газраас иргэдээ орон сууцжуулах талаар гаргаж буй тогтоол шийдвэрийг нь талархан дэмжиж өндөр үнэ өртөгтэй орон сууц тулгаж хүнийрхүү зан гаргалгүйгээр жилийн 6%-ийн хүүтэй урт хугацааны зээлэнд нь ард иргэдээ аль болохоор олноор нь хамрагдах боломж бололцоог нь нээн өгч худалдан авах чадварт нь тохирсон чанартай тохилог орон сууцыг барьж өгөхийн төлөө нэгэн зорилгоор ажилцгаая. Барилгын салбарынх бидний ирээдүйг харсан холч бодлогоос утаагүй Улаанбаатарын хувь заяа, ард түмний маань сайхан амьдрал хамаарах цаг ирлээ.
Төр засаг минь иргэдээ орон сууцжуулах чиглэлээр төрийн зохицуулалтынхаа бодлогоо зоригтой илэрхийлбэл түмэн олноо өртөг үнэ нь тохирсон орон сууцаар хангах үүргээ бид хүлээе.
Монголын Барилгачдын Монголын Барилгын Үйлдвэрчний
Холбооны Ерөнхийлөгч Эвлэлийн Холбооны Дарга
М.БАТБААТАР Б.БАТЦОГТ